Энэ аялгуугаар надад чи дахин төрөөд
Мартах гэж хичээгээгүй харц чинь намайг төөнөхөд
Маргааш би чамгүй уйлж магадгүйгээ мэдлээ,
Магад энэ аялгуу зүүднээс ч сайхан учрал байх...
Энэ аялгуутай хамт надаас чи явахад
Эгшиг хөг шиг нь богино мэдрэмж
Гомдол, хөндүүр алин болох нь бүү мэд!
Голд минь нэг тийм хоосон зай үлдлээ...
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих